Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийн /Нийгмийн сүлжээний Обуна/ агентлагийн дарга байхдаа олон улсын хуралд хэлсэн үг монголчуудыг хэдэн өдөр уйдаасангүй. Засгийн газрыг шүүмжлэгчдийн амны загатнааг хэсэгтээ л гаргах нь.
Хэл устайгаа гайхуулах гэсэн биш хэн 1-ний олз болно гэж хэн мэдэх билээ. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэж болох ч хэдэн сарын өмнө нийгмийн сүлжээнд нийтлээд хэн ч тоогоогүй бичлэгийг хэн орчуулж, салхи сэвэв гэдэг асуулт ургах нь гарцаагүй. Яагаад гэвэл үүнээс болоод түүнийг огцруулах тухай шантааж улс төрийн хүрээнд гарчихсан.
Улстөрчдийн сайн хийдэг ажлын нэг бол дургүй эсвэл дургүйг нь хүргэсэн хүмүүсээ нийгмийн сүлжээнд намнуулах. Обунагийн яриаг орчуулан, олны дургүйцлийг төрүүлэх хэсгийг таслан, “махны машин”-уудад хаяж өгсөн эзнийг нэг их холоос хайгаад хэрэггүй л болов уу.
Дэд сайд хатагтайн дайсан ихтэйг ч хэлэх үү, дээрээс шидсэн чулуу эзнээ олсныг ч гэх үү.
Ямартай ч цахим хөгжлийн сайдаар очихдоо Н.Учрал гишүүн “Обунатай хамтарч ажиллахгүй” гэдгээ хэлж, яамны гол дүр болох төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь буулгаж, туслах дүр буюу дэд сайдын албан тушаалд аваачсаныг амтай болгон ярьж байсныг сануулах нь илүүц биз.
Нөгөөтэйгүүр, “Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөнө” гэгчийн үлгэр байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч Засгийн газраас тун удахгүй гэнэтийн бэлэг барих биз ээ.
СЭТГЭГДЭЛ
цуцуцу 64.119.20.206
2022/11/07 03:43:19юу ч бичээд бгаан
Хариулахuchka 64.119.20.206
2022/11/07 03:50:47uchral ch horchin gar daa
ХариулахEmegteichuud 202.55.188.34
2022/11/07 05:03:45Эмэгтэйчүүд шүү өөр хэнч биш
Хариулах49.0.132.130
2022/12/06 08:48:37haha
Хариулах