“Нүүрсний мафи” гэх асуудлаас үүдэн хоёр тийшээ харсан 1 нутгийн “ах, дүүс”-ийн өнөөгийн байдал “Улс төрд мөнхийн найз, дайсан гэж байдаггүй”-г дүү нарт нь сануулав.

Эхний сануулга:

Хуваагдсан АН-ын 1 дарга С.Эрдэнийн хүү тэргүүтэй залуусыг шүүх хурлын шийдвэрээр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд сануулга өгөв. Хорих 461-р ангируу ачиж явсан этгээдүүд оргосон гэх хэргийг Л.Оюун-Эрдэнийн нэр төрд халдсан гэх гомдолтой нэгтгэн сэжигтнүүдэд ял өгсөн нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын нэр хүндийг хэсэгтээ л унагав.

Удаахь сануулга:

12 сарын 6-нд болох намын их хурлаар хэлэлцэх асуудалд Ерөнхий нарийн бичгийн даргыг /Генсек/ шинээр сонгох асуудал тусгаагүй байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг Генсект нэр дэвшүүлнэ гэх бор шувуу.

МАН-ыг цахиурын хөндий шахам болгох бодлогыг эхлүүлж, ажил хэрэг болгосон Генсек Д.Амарбаясгаланг дэвшүүлэн зайлуулах арга өмнө нь өчнөөн хэрэглэж, хэд хэдэн сайдын суудал амласан ч яваагүй. Харин ЗГХЭГ-ын дарга хэмээх Ерөнхий сайдын баруун гарын урилгад тэр татгалзаж чадаагүй биз. Намын дүрэмдээ Генсек улс төрийн давхар алба хаших боломжгүй тул намын их хурлаар заалнаас уг асуудлыг хөндөж, санал хураах нь ч дамжиггүй бололтой.

 Ямартай ч МАН-ын гал тогоог 8 жил барьсан Д.Аамарбаясгаланд ямар л бол ямар баримт байгаа нь тодорхой. Тэр тийм ч тэнэг хүн биш гэдгийг Ерөнхийлөгчийн талынхан мэдэх л байлгүй.

3 дахь сануулга:

Монгол Улсын төсвийн төслийг УИХ-аар баталсны дараа С.Эрдэнийн АН-ынхан бүхэлд нь хориг тавих тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Түүхэндээ байхгүй том төсөв батлуулсан Ерөнхийлөгч нь төсөвт хориг тавина гэдэгт Засгийн газрын тэргүүн нэг их итгэхгүй байх. Гэхдээ цаагуураа ямар тохироо явааг хэн мэдэхэв.

                 

Хариу үйлдэл:

НАМох, НАМзх, НАМэх, НАМах гэх мэт товчлол бол Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, ...залуучуудын холбоо, ... эмэгтэйчүүдийн холбоо, ... ахмадын холбоо гэсэн үгний товчлол. Гэсэн ч НАМ гэж уншигдаад байдаг тул МАН-ын шинэчлэлийн хүрээнд “rebrending” хийж “Монголын социал демократ” гэсэн өөрчлөлт оруулж буй. Энэ хүрээнд 12 сарын 1-нд НАМЭХ-ны хурлыг хуралдуулж, нэр, тэргүүн 2-ыг солих лүндэнг МАН-ын дарга буулгажээ. Мэдээж энэ бол У.Хүрэлсүхийн гэдэг шошготой Д.Сарангэрэлээс эмэгтэйчүүдийн холбоогоо авах уран нүүдэл. Шанхайд суух Ерөнхий консул асан Ё.Нямжавт энэхүү холбоог авч өгөх бололтой. Шанхайн консулаар явж ирээд 2 ч хүүхэд төрүүлэн нам жимхэн аж төрж байсан Ё.Нямжав өнгөрсөн сараас идэвхжиж, эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубын нэр дээр “Маргаашийг бүтээнэ” эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж, НАМЭХ-ны гишүүдийг өнцөг булан бүрээс цуглуулан багагүй халамжилж харагдсан. Бүр хэнтий аймгийн салбарыг шилдгээр шалгаруулсан нь ч нэгийг хэлээд буй.

Түүнтэй УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ундрам, Соёлын сайд Ч.Номин нарын нэрс дуулдаж байгаа ч хачир төдий гэвэл зохилтой. Мэдээж үүний эсрэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “улсын хатан эх” Д.Сарангэрэл нар гараа хумхиад суухгүй биз.

МАН “Олгой хагаравч малгай дотроо” гэдэг уриатай ч энэ удаа лидерүүдийнх нь “зодоон” тогооноосоо халив бололтой.