Ардын намын лидерүүд намынхаа эрх мэдлийг авах гэж “тулалдаж” байсан бол бүр сүүлдээ Ардчилсан намын нууц дарга хэн нь болох вэ гэж "нанчилдаж" эхлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 нам доторх эрх мэдлээ булаалдан хэрхэн тэмцэлдэж буйг “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын “зодоон” МАН-ын эмэгтэйчүүдийн тэргүүнээр үргэлжлэв” хэмээх нийтлэлд товч дурьдсан.
Ардчилсан нам Ардын намын савааны үзүүрээр хөдлөх болсоор удаж буй. Ингэхдээ мэдээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ардчилсан нам, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ардчилсан нам гэж хуваагдсан нь ч тодорхой болсон. Ерөнхийлөгчийн дохиураар С.Баярцогт тэргүүтнүүд хөдөлж буй бол Ерөнхий сайдын дохиураар С.Эрдэнэ тэргүүтнүүд хөдөлж буй. С.Баярцогтыг “ялаа Ерөнхийлөгчтэй наймаалцаж, оронд нь Ардчилсан намын даргаар сойгдож” буй тухай бор шувууд багагүй жиргэсэн. Харин С.Эрдэнийн хувьд МАН-ын ГЕНСЕК асан Д.Амарбаясгалангийн үүдийг сахиж суудаг байсныг олон хүн гэрчилсэн. Д.Амарбаясгалангийн хувьд Ерөнхий сайдаас урвахгүй гэдгээ зарлан тунхаглаад буй.
Ардын намын их хурал 12 дугаар сарын 6-нд болно. Их эзэн богд Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулж байсан гэж улс төрд энэхүү тоог их бэлгэшээдгээс ч энэ өдрийг сонгоо биз. МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны хурал үүнээс 5 хоногийн өмнө болох тов гараад буй. Тэгвэл АН-ынхан мөн энэ үеэр хурлаа хийж, асуудлаа 1 тийш нь шийдэхээ хоорондоо хөлөө жийлцэж эхэлсэн гэнэ. Сонирхолтой нь С.Эрдэнэтэй Женко Баттулга нийлсэн гэсэн. Ардчилсан нам ч холион бантангийн хажуугаар Ардын намын хэний ивээлд багтах вэ гэдгээ удахгүй шийдэх бололтой. Ардын намын эрхмүүд ч асуудлыг 1 дор нь цэгцэлж, хэн нь хэн бэ гэдгээ үзэхээр шийдсэн бололтой дог оо.
СЭТГЭГДЭЛ
Mongol 202.55.188.125
2022/11/25 07:37:14Mongol duusjee
Хариулах