Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын төрд шургалсан хулгайн бүлэглэлүүдтэй тэмцэл зарлаж, эхнээсээ үр дүн гаргасан.
Оюутолгойн 34 хувийн 2.4 тэрбм ам.долларын өрийг тэглэснээр монголчууд өөрсдөд оногдож буй дээрх хувийг үнэгүй авах боломжтой болов. Алдарт Дубайн гэрээг монголчуудад ашигтайгаар шинэчлэв. Эрдэнэтийн 49 хувийг тухайн үеийн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хувьчилсан дээрмийг таслан зогсоож, улсын мэдэлд шилжүүлсэн. . Өрөө төлж чадахгүйд тулж, дампууруулахаар төлөвлөсөн байсан Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд дэлгэж, зээлүүдийг нь төлүүлж, дампууралаас аварч, Монгол Улсын гадаад өрүүдийг төлж эхэллээ.
Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн булхайг дэлгэж, мөн л улс мэдэлдээ авав. Энэхүү үйлдэл нь олон нийтэд таалагдаж байсан ч улс төр, бизнесийн эрх ашиг нэгтэй бүлэглэлүүдэд тийм ч таатай байгаагүй нь мэдээж.
Харин ойрын хугацаанаас “Нүүрсний хулгай” хэмээх асуудлыг ил болгож, эздийг нь хайж эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнэд томоохон сорилтыг тулгаж орхилоо. Нүүрсний хулгайн асуудал бол зөвхөн Ардчилсан намынх биш, МАНАН мафийн сүлжээ байж таарсан юм. Энэ хулгайд төрийн өмчит, стратегийн компани болох Эрдэнэс тавантолгойн удирдлагууд эртнээс сэжиглэгдээд байсан. Гэсэн ч хэн ч яаж ч чададгүй байсан уг асуудлыг 1 тийш нь болгохоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийг ажлаас нь түдгэлзүүлж, Эрдэнэс тавантолгой ХК-нд бүрэн эрхэт төлөөлөгч томилон ажиллуулан ажиллуулав.
Үр дүнд нь хулгайд холбогдсон нь батлагдсан хүмүүсийн нэрсийг эхнээс нь зарлаж, саатуулах үйл ажиллагааг хүртэл эхлүүлээдэхлээ. Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой" компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанийн Дотоод аудит, хяналт шалгалтын газрын дарга асан Х.Нурлат, Б.Отгонжаргал. Мөн төмөр замтай холбоотойгоор Тавантолгойн төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон тус компанийн удирдах албан тушаалтнууд, тээвэртэй холбоотой хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр, Хил хамгаалах ерөнхий газрын н.Дэлгэржаргал нарыг шалгаж эхэлсэн. Б.Ганхуягийг хамаарал бүхий этгээдүүдийнх нь хамтаар түр саатуулаад байгаа. Эрдэнэс тавантолгой ХК-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын газрын дарга асан Х.Нурлат гэгч Казакстанд хаус хороолол бариулж байна гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ нь нүүрсний хулгайн эх үүсвэрийн санхүүжилттэй бол битүүмжилж, борлуулсан орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг хийх нь ч дамжиггүй.
Цаашлаад Сү.Батболдын хүн гэгддэг Б.Асралтыг Гаалийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Энэ бүх хулгайтай тэмцэж буй үйлдлүүд нь гудманд лааз өшиглөж, яаж ч чадахгүй байсан Ардчилсан намын хөрөнгөө хураалгасан гэгдэж буй нөхөд Ардын намын ах нартай нь хамтран Засгийн газрын эсрэг акци, хөдөлгөөн эхлүүлж, хөшигний цаана хор найруулах шалтгаан нь болов.
Энэ нь нүүрсний хулгайг ил болгох шаардлага тавьж байсан жагсагчдын зорилго хэрхэн хурдан өөрчлөгдсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэнэт л “сэлмээ хуйнаас нь гаргаж”, түүний талынхан Ерөнхийлөгчийн засаглалыг магтан дуулж, УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах тухай мөлхөө сурталчилгаа хийж эхэлсэн зэргээс тодорхой харгадана. Энэ дунд өөрийн сууж буй Засгийн газрынхаа эсрэг тэмцэгч ч бийг олон хүн илчлээд буй.
Л.Оюун-Эрдэнийн энэхүү тэмцлийн ард зөвхөн нүүрсний хулгай бус зэс, алтны хулгайн асуудал. “Ийм нийгмийг хүсээгүй” гэсэн уриа барин жагсаалд нэгдэж буй залуусын алдагдсан боломжийг эргүүлж авчрах, үр хүүхдүүдэд нь үлдээх сайхан ирээдүйн замын чулууг түүх тэмцэл өрнөж байгаа юм. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ шударга бусын эсрэг зогсож буйгаа ард түмэндээ гэрчилж ч байгаа биз.
Засгийн газрын дараагийн том нүүдэл бол нүүрсийг урьдчилан төлбөрт нөхцлөөр нийлүүлэх тухай болон төмөр замын бүтээн байгуулалтын төлбөрийг бартераар төлөх нууцлалын гэрээг ил болгох гэж байгаа явдал.Монголын төрд 30 жил бугшсан идээ бээрийг шахаж, их цэвэрлэгээг эхлүүлсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт энэ хэрээр нь дайсан нэмэгдэж байгаа ч шударга ёсны төлөөх гэнэтийн бэлгүүд энэ мэтээр үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Үүний эсрэг шударга бус үйлдлүүдээ хамгаалах гэсэн тэмцэл ч өрнөх нь тодорхой.
Оюутолгойн өрийг тэглэсэн, Эрдэнэт үйлдвэрийн хууль бус хувьчлалыг ил болгосон, дампууруулахаар хэдийнэ тохиролцчихсон байсан Хөгжлийн банкийг аварч үлдэж чадсан учир нүүрснийхнийг илчилж, шударга ёсыг дахин тогтоож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
СЭТГЭГДЭЛ