Өмнөговь аймгийн ЗДТГ-аас ”Өмнөговь аймгаас төрөн гарсан эрдэмтдийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтын зорилго нь өмнийн цэнхэр говиор овоглож, улс болон тив дэлхийд нэрээ цуурайтуулсан эрдэмтэн, судлаачдын үйл хэрэг, бүтээлүүдийг нь алдаршуулах, туршлага судлан орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломжийг нь нээж өгөх юм байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж энэ үеэр орон нутагт шинжлэх ухааныг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар танилцуулж, Өмнөговь аймаг дахь Сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн цогцолборын танилцуулгийг хийж, цаг үеийн мэдээлэл өгсөн юм.
Уулзалтад урилгаар Геологи, эрдэс судлалын гавьяат багш, Доктор, Профессор Н.Батсүх, Ургамлын биохимич, Доктор, Профессор Д.Одсүрэн, Палентлогийн ухааны Доктор, Профессор Л.Уранбилэг, Хөдөө аж ахуйн Доктор, Д.Бямбасайхан, Хууль зүйн ухааны Доктор Д.Адьяабазар, Шинжлэх ухааны Доктор, Профессор Д.Болдбаатар, Мэдээлэл технологийн Доктор, Профессор С.Байгальтөгс, Хэл бичгийн ухааны Доктор, Профессор С.Байгальсайхан, Анагаах ухааны Доктор Г.Машбат, Тэмээ судлаач, Доктор Ө.Эрдэнэбилэг, Физикийн ухааны Доктор Х.Дондог, Анагаах ухааны Доктор Д.Энхмаа, Монгол Улсын зөвлөх биотехнологич, Доктор, Профессор Х.Алтанцэцэг, Анагаах ухааны Доктор, дэд Профессор Б.Цэрэнцоо, ХАА-н Доктор, дэд Профессор Д.Батмөнх, Хэл бичгийн ухааны Доктор Ц.Байгальмаа, Хэл бичгийн ухааны Доктор Ч.Заяасүрэн, ХАА-н Доктор Б.Хоролмаа, Техникийн ухааны Доктор А.Пүрэв, АУ-ны Доктор Б.Энхжаргал, Хэл бичгийн ухааны Доктор Г.Гэрэлмаа, АУ-ны Доктор Х.Дондог, Бизнесийн ухааны Доктор Ц.Сарантуяа, Техникийн ухааны Доктор Д.Даваадорж, Техникийн ухааны Доктор Б.Эрдэнэбат, ХАА-н Доктор Г.Сувдаа, Мал эмнэлгийн ШУ-ны Доктор, Профессор Д.Оргил, Мал эмнэлгийн ШУ-ны Доктор Ч.Цогттуяа, ЭЗУ-ны Доктор Г.Цог-Өрнөх, Хэл бичгийн ухааны Доктор Г.Хүү, Мэдээллийн технологийн Доктор Н.Хүүхэнжимээ, Сурган хүмүүжүүлэх ухааны Доктор, Профессор Л.Цэрэнсодном, Академич, Хэл бичгийн ухааны Доктор, Профессор Д.Төмөртогоо, ХАА-н Доктор, Профессор Н.Банди, Хэл бичгийн ухааны Доктор Х.Сүглэгмаа, Цэргийн ШУ-ны Доктор П.Даш, Химийн ШУ-ны Доктор, Профессор Н.Наранцогт, ХАА-н Доктор З.Цогт, Геологийн ухааны Доктор А.Түвдэндорж нар хүрэлцэн ирсэн юм.
Салбар салбарын эрдэмтэн, судлаачид унасан газар, угаасан усанд нь тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн хүний нүдээр хэрхэн шийдэх боломж, гарц байгааг хайхаар санал нэгдэж, Эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллахаар болсон бөгөөд зөвлөлийг Засаг даргын Тамгын газраас бүх талаар нь дэмжин ажиллахаа илэрхийллээ.
2001 онд анх УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар Өмнөговь аймгийн "Эрдэмтэн сэхээтнүүдийн клуб"-ыг байгуулж байсан бөгөөд энэхүү зөвлөл нь уг клубыг залгамжлан, үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ