Хотод замбараагүй төвлөрөл, түгжрэл бий болгох үндсийг тавьсан хүмүүсийг эрэн сурвалжилж эхэллээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшиж байгаа асуудлыг шалгахыг үүрэгдэж, хэн гэдэг ямар эрхтэн дархан нийтийн эзэмшлийн талбайд газар олгох зөвшөөрөл дээр гарын үсэг зурсныг олон нийтэд ил болгох үүрэг даалгаврыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд үүрэг болгосон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Ямартай ч удахгүй хэн гэдэг эрхтэн дархтны дураар нийтийн эзэмшлийн талбайд хэн эзэн суусан нь удахгүй тодрох бололтой. Улаанбаатар хотын өнөөгийн замбараагүй төлөвлөлт, түгжрэлийн эх суурийг тавьчихаад юу ч болоогүй мэт алхаж яваа нөхөд анхааруулга авсан нь лавтай. Энэ хэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү ирэх дайралт ихсэх биз ээ.