Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргажээ. Ерөнхий сайдын захирамж гарснаар Т.Аюурсайхан нь сайдын албаа өгч, түүний оронд хэн сайд болох вэ гэдэг асуултын тэмдэг Ардын намынхны дунд “тэнэж” байна. Квотоороо бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг одоо сайд болох ёстой гэсэн яриа хийж яваа ч түүнтэй өөр эмэгтэй гишүүд барьцаж байгаа сурагтай.
Нөгөөтэйгүүр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж буй Г.Өнөрбаярын нэр ч сайдын сунгаанд “давхиж” явна. Т.Аюурсайханыг сайдын ажлаас нь чөлөөлсөнтэй давхцаад дахин нэг сайдын суудал ганхаж эхэлсэн нь “Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн хошуугаа унжуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт гомдол гаргаж, бах таваа хангасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийнх.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг ажлаас нь чөлөөлсөн. Үүний хариуд Э.Баттулга БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн бөгсийг ухаж, хэвлэлээр баримт тарааж эхэлсэн нь “мэхт мэхэндээ” гэгч болчихлоо. Тэгэхээр Т.Аюурсайханы дараагийнх хэн бэ гэдэг асуултын тэмдэг МАН-д мөн л хөвөрч эхэллээ.
СЭТГЭГДЭЛ