Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын сэнтийгээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын суудлаа наймаалцсан М.Ганбаатарыг Тавантолгой түлш ХХК-ийн захирлаар ажилладаг байхад нийслэлийн гэр хорооллын иргэд өвлийг зутруухан давдаг байж. Сайжруулсан түлшээ хангалттай нөөцөлж чадахгүй сав л хийвэл үйлдвэртээ гал алддагаас нь болж нийслэлийн гэр хорооллынхон нэг дүүргээс нөгөө дүүрэг хүртэл явж түлшээ авдаг байсан цаг саяхан. 
М.Ганбаатарыг дэд сайд болсны дараа Тавантолгой түлш ХХК-ийн захирлаар Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэнг томилсон. Тэрбээр уул уурхайн иженер мэргэжилтэй,  Монголросцветмет нэгдлийн Бор өндрийн уулын баяжуулах үйлдвэр, Хэнтий аймгийн Бэрхийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, АМГТГ, Уул уурхайн яаманд ажиллаж байсан бөгөөд уул уурхайн салбарт 37 жил орчим жил ажилласан нэгэн аж. Хэдийгээр Ардчилсан намынх гэдэг шошготой ч Хэнтийн бэрхийн уурхайд ажиллаж байсан гэдгээрээ Ерөнхий сайдтай холбогдожТавантолгой түлш ХХК-ийн захирлаар томилогдсон гэдэг гаргалгаа байдаг. Ямартай ч нийслэлчүүд сайжруулсан түлшний хомсдолгүйгээр 2022 оны өвлийг давж байгаагаар поп, инженер 2-ын ялгааг түвэггүй харж болно. Нөгөөтэйгүүр, Тавантолгой түлш ХХК-ийн ажилтнууд инженер даргадаа ам сайтай байгаа бөгөөд инженерүүдийн зөвлөл гэгчийг байгуулж, асуудлыг хэлэлцдэг нь тус компанийнхны талархлыг хүлээгээд байгаа гэнэ билээ.  Поп, инженер 2-ын ялгаа гэж.