БОАЖЯ-ны гадаа тортгонд дарагдсан цагаан баавгайн чихмэл байхтай таараад саяхан шинэ нисэх онгоцны буудлын тоос, тортгийг хуруугаараа арчин байж улс даяар нийтийн их цэвэрлэгээ хийх албан даалгавар буулгасан Б.Бат-Эрдэнэ сайдаас ам асуумаар санагдав.
Бүхэл бүтэн сайдаас тортгонд дарагдсан чихмэлийн асуудлаар ам асууна гэлээ гэж буруутгахгүй юм байгаа биз дээ, та минь. “Өөрийн толгой дээрх бухлыг олж, хараагүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харах” гэдэг зүйр үгийг нийгмийн сүлжээнд бэби, пороро гэх зэргээр нэрлэгдэх болсон Б.Бат-Эрдэнэ сайдад хандаад хэлчихмээр санагдах болсоор удаж буйг нуух юун.
За тэгээд ийм мэдээ хийж гээд яамныхныгаа цэвэрлэгээнд дайчлаад халтартсан баавгайн чихмэлийг саарал усаар угаалаа гээд бичлэг хийлгээд хэвлэлийн бага хурал зарлаад унав даа, сайд минь. Амьдралтай попрооч ээ л гээд байгаа юм шүү дээ.
Өө, нээрэн шинэ нисэхийн цэвэрлэгээтэй холбоотой нийгмийн сүлжээнд гарсан нэг асуудлыг сануулахгүй өнгөрөх шахлаа. “Шинэ нисэхийн цэвэрлэгээний ажлыг М Си Эс хариуцдаг учир Б.Бат-Эрдэнэ сайд Таванбогдод авч өгөх гэж очиж жүжиг тавьсан” гэсэн хардлага гараад байсныг та эрх биш уншсан биз. Судлаад үзэх нь ээ, “Бүхэл бүтэн онгоцны буудлын захирал байж, сайдтай жижиг асуудал ярьлаа” гээд загнаад байсан Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од чинь Таванбогд группт захирал байсан юм билээ. Олны үг ортой бол үнэхээр л жижигхэн байна даа, сайд минь.
СЭТГЭГДЭЛ