Боловсролын зээлийн сангийн мэдээллийг Засгийн газраас ил болгосонтой холбоотойгоор "Дандаа дарга нарын хүүхдүүд, хамаатан садан хамрагдсан байна" гэдэг шүүмжлэл олон нийтийг бухимдуулж эхлсэн. Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зээл аваад төлөөгүй 230 хүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, зээлийг нь эргүүлэн төлүүлэх асуудлыг хөндөөд байгаа юм.
Улстөрчидтэй хамаарал бүхий хүмүүс энэхүү татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг боловсролын зээлийн сангаас зээл авсаад төлөөгүй гэсний дунд УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд багтсан тухай мэдээлэл байсан нь ташаа бололтой. Энэ талаар Боловсролын сангийн зээлийн дарга асан Д.Гарди "УИХ-ын дарга Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл АНУ-ын Калифорнийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дөрвөн жил суралцахдаа 93 мянган ам.долларын зээл авсан. Харин охин З.Должинсүрэн АНУ-ын Калифорнийн их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлээр дөрвөн жил сурахдаа 13 мянган ам.долларын зээл авсан. Тэд зээлийн гэрээний дагуу тухайн үедээ өөрсдөө төлбөрөө төлж барагдуулсан" хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ