Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлжээ. Уг асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. 

Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд багтаан энэ асуудлыг шийдэх учиртай.