УЕПГ-аас Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад хэзээ мөдгүй өргөн барина. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлэхдээ "Асуудалд холбогдсон гишүүдийн толгойг илэхгүй. Хариуцлагатай хандах учиртай учиртай. Хувь хүн биш ард түмний элчийн хувьд уг асуудлыг хэлэлцэх учиртай" хэмээлээ. 

Түүний энэхүү ярианаас авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлж, хамгаалахгүй асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж, зарчмын шийдвэр гаргах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа нь тодорхой боллоо. Анхааруулсаар байхад асуудалд холбогдсон гишүүд өөрсдийгөө хамгаалуулах кнопын наймаа хийгээд эхэлсэн сурагтай. 

УИХ-ын дарга нь өөрийн байр суурийг тодорхой гэгч нь илэрхийлсээр байхад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн арганд автаж, хаацайлж үлдэх тохироо хийж, кнопоо хэн хэн худалдах бол. Гишүүнээс нь түдгэлзүүүлэхийг хүсэхгүй гэдэг кноп дарсан УИХ-ын гишүүд хулгайч нарыг хаацайлагч болно. Тиймээс хэн нь хэн бэ гэдгийг удахгүй ард түмэн харах биз.