Эрдэмтэдийн дахин дахин сануулаад байгаа парламентад иргэдийг төлөөлөх гишүүний тоо иргэдийн тооны куб язгууртай ойролцоо байх учиртай.” Гишүүдийн тоо 76+76 болсон тохиолдолд гишүүдийн бүтээмжтэй харилцах чадвар дээшлэх зөв харьцаа. Ард түмний төлөөллийн хувьд давжаа парламентын эрх мэдлийн хаанчлалыг багасгах гэдэг том агуулга ч үүнд бий. Улстөрд эрдэмтдийн дуу хоолойг сонсдог болсон шинэ цаг иржээ” гэж ярьж байна. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: “Нийгмийн төлөөллүүдийг парламентад оруулж ирэхийн тулд парламент өөрөө томрох зайлшгүй шаардлагтай. Өнөөдөр нийгмийн маш олон төлөөлөл байна. Энэ бүгдийг төлөөлөх тусгал нь УИХ байх ёстой. Тиймээс аль ч утгаараа парламентыг чадавхижуулах шаардлага үүссэн. Тиймээс одоо бид ярьдаг парламентаас татгалзаж, ажил хэрэгч парламентыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол шиг улсад парламентын гишүүдийн тоо 130-150 байх ёстой гэдэг. Ямартай ч парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай ” гэсэн байр суурийг илэрхийлэв. Парламентын гишүүдийн тоог 150 байх тооцооллыг доктор Н.Ууганбаатар математикийн шинжлэх ухааны тооцооллоор тайлбарлаж байгаа юм. . Парламентын гишүүдийн тоо  хүн амын тоо хоёр хоорондоо шугаман хамааралтай байдгийг олон улсын судлаачид тогтоосон байдаг. Энэ томъёоллоор улс төрийн идэвхтэй хүн амынх нь тоог хоёроор үржүүлж, куб/язгуурт харьцуулж гаргадаг.  Манай улсын хувьд улс төрийн идэвхтэй хүн ам 1.7 сая гэж тооцъё. Үүнийг хоёроор үржүүлэхээр манай хүн амын тоо гарч ирнэ. Үүнийгээ куб/язгуураар тооцоход манай парламент 150 гишүүнтэй байхаар байна”  гэж үзэж байна.