УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх баримт бийг хэвлэлээр бичиж эхэллээ. 

Д.Бат-Эрдэнэ гишүүн нь “Ажнай” корпорпацийн хувьцаа эзэмшигч, Капитрон банкны эцсийн өмчлөгч.  Хуулийнхан түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулж шалгах явцад ногдол ашгийг хууль бусаар өөртөө болон өөрийн эзэмшлийн банкны дансаараа авч, ашиглан их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан хууль бус үйлдлүүд нь тогтоогдсон гэнэ. Мөн 2006-2022 онд Өмнөговь аймагт 286.3 тэрбумын ногдол ашиг олгохоос 6 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлээгүй байсан аж.