Т.Аюурсайхан гишүүнээр ажиллах хугацаандаа хөрөнгө орлого нь ямар ч үндэслэлээр 1.6 тэрбум төгрөгөөр буюу үлэмж их хэмжээгээр нэмэгдсэнээ тайлбарлаж чадахгүй байгаа аж. Тодруулбал, Т.Аюурсайхан нь:
-2017 онд эх үүсвэр нь тодорхойгүй 700 гаруй сая төгрөгөөр ХУД-ийн 11 дүгээр хороо “Сэүл Роял Каунти” хотхонд байрлах 230м2 орон сууцыг худалдан авсан,
-Эхнэрийн дүү Б-гийн нэр дээр хурдан удмын адуу тэжээх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд 9 айлын газар худалдаж авсан,
-Хадам ээж С болон хадам ах Ц-гийн нэр дээр Хүй долоо худагт 2га газар бусдаас худалдан авч, үүн дээрээ 860 орчим сая төгрөгийн үнэлгээтэй хурдан удмын адуу тэжээх зориулалт бүхий адууны жүчээ, хүлээн авалтын гэр, байшин зэрэг объектуудыг барьж, байгуулсан,
-Өөрийн үеэл дүү Т-гийн нэр дээр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хурдан удмын адуу тэжээх зориулалттай жүчээ, амралтын байшин зэргийг бариулан, 100 гаруй тооны адуу байршуулсан зэрэг маш их хэмжээний мөнгө, хөрөнгө зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй гэнэ.
Эдгээрээс гадна хамгийн ноцтой нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэмт бүлэг байгуулсан гэх асуудал юм. Тодруулбал, “МАН-ын шинэчлэл хөгжлийн хороо” ГҮТББ-д хамтран ажиллаж байсан, 2016 оны сонгуулийн штабад ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн. Мөн дээрх ТТБ-ын дэд даргаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын менежерээр, тус хорооны бага хурлын гишүүн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар өөрийн сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан И.Даваадоржийг гишүүний зөвлөх, туслахаар томилж хажуудаа авсан. Мөн Х.Нурлатыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус, тус томилуулахад УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН тул тэдгээрийг гэмт үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэн гэмт хэргийн бүлэг байгуулсан хэмээн буруутгагдаад буй ажээ.
СЭТГЭГДЭЛ