УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүүлэх саналыг УЕП-оос УИХ-ын даргад өргөн барьж, холбогдох байнгын хороодоор нь асуудлыг хэлэлцэж, одоо УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байна. Хаалттай хэлэлцэхээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудлыг нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч хуулийн дагуу боломжгүй аж.

УИХ-ын дарга Г.Занданшатарын үзэж байгаагаар энэ нь улсын нууцад хамаарах асуудал биш учир нээлттэй хэлэлцэхэд болохгүй зүйлгүй гэнэ. Тиймээс энэхүү байр сууриа хадгалаад цаашид иймэрхүү асуудлыг нээлттэй хэлэлцэх өөрчлөлтийг Дэгийн тухай хуульд оруулчихвал Монголын ард түмэн түүнд талархах болов уу.