УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Засгийн газраас өргөн барьсан "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн саналыг УИХ-ын 63 гишүүн дэмжиж, 92.6 хувийн саналаар баталсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газраас энэхүү түүхэн өөрлөлтийг хийх саналыг УИХ-д оруулж, ийнхүү шийдүүлснээр УИХ-д олон намын систем бий болж, иргэдийн төлөөлөл нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүний араас Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах асуудлыг ярьж буй.
Хэрэв эдгээр хуулиудад өөрчлөлт оруулж, цогцоор нь асуудлыг шийдэж чадах аваас Монголын нийгэмд 30 жил бугшсан идээ бээрийг шахах эхлэл тавигдана гэж хуулийн төсөл санаачлагчид тайлбарлаж байна.
СЭТГЭГДЭЛ