Тавантолгой түлш компани инженер, техникийн ажилтнуудынхаа дунд “Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Компанийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд инженер, техникийн ажилтнуудынхаа дунд шинэлэг санаа, санаачлага, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж байгаа буй техник технологийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам эдийн засгийн үр ашиг, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бүтээлч санааг дэмжих зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм.
Эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 40 гаруй бүтээл ирүүлснээс ажлын хэсгээс шилдэг 10 бүтээлийг сонгож нийт инженер, техникийн ажилтнуудынхаа дунд хэлэлцүүллээ. Шилдэг бүтээлүүдэд шахмал түлшний асах чанарыг сайжруулах, Антрацитийг шахмал түлшний түүхий эдэд тодорхой хувь хэмжээгээр ашиглах, Нарс модны давирхайг шахмал түлшний барьцалдуулагч эдэд ашиглэх нь зэрэг технологийн чанартай бүтээлүүд байгаа бол компанийн үр ашгийг сайжруулах чиглэлийн бүтээлүүд ч цөөнгүй байсан юм. Тухайлбал, компанийг үр ашгийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулахын тулд программ хангамжийг сайжруулах, шахмал түлшний шуудайг импортоор бус үйлдвэрийн дэргэд дагуул үйлдвэр байгуулах зэрэг сэдвээр шинэ санаачилга дэвшүүлэн хэлэлцүүлж байна.
Эрдэм шинжилгээний хуралд инженерүүд ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож байна.
Шилдэг илтгэлийг 5 сая, дэд байрт шалгарсан илтгэлийг 3 сая, гуравдугаар байрт орсон илтгэлийг 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ