БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
✅Уулзалтад КОЙКА төслийн баг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. 
✅Уулзалтаар нийслэлийн өмчит төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн халаалтыг хатуу түлшнээс хийн түлш рүү шилжүүлэх боломжийг хэлэлцлээ.