Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор БГД-ийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн харьяа газрууд, 1-34 хорооны Засаг даргын Ажлын алба хамтран энэ сарын 28-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Энэхүү аяны нээлт өнөөдөр (2023.08.28) болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд БГД-ийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, БГД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албад, харьяа газрын болон Хороодын Засаг дарга нар оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний эхэнд дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн “Баянгол дүүрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажил хийснээс гадна нийгмийн салбар руу чиглэсэн цөөнгүй ажил хийж хэрэгжүүлж мөн төлөвлөсөн байна. Эдгээр төлөвөлсөн ажлын нэг нь “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээ юм. Манай дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ бага ч байшин хороолол ихтэй хотын төвийн дүүрэг. Мөн хүн амын олонхыг залуус эзэлдэг бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт томоохон зах худалдааны төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Иймд бид хороод болон цагдаагийн байгууллагаас дүүрэгт тулгамдаж байгаа асуудлын талаар санал авсан. Тэгэхэд, нэгдүгээрт, хог, хоёрдугаарт гудамж, талбай, байр орон сууц, зах худалдааны төвүүдийн гадна  архидан согтуурч байгаа иргэдийн тухай асуудлыг хөндсөн.

Иймээс хичээлийн шинэ жилийг угтан “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна. Архидан согтуурахтай тэмцэх нь ганц Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үүрэг биш. Архидан согтуурахтай тэмцэхэд бүгд хамтарч ажиллах ёстой. Иймд манай ЗДТГ-ын үндсэн хэлтсүүд, харьяа газрууд мөн дүүргийн Эрүүл мэндийн төв,1-34 хорооны Засаг дарга, ажлын алба хамтран өөр өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд Цагдаагийн байгууллагатай хамтран энэхүү аянд идэвхтэй оролцоорой” гэсэн юм.
“АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээ нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд үүнд:
     1.ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА:  
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон ойр орчмын тэмдэг тэмдэглэгээ болон бүсийн телекамержуулалтыг шалгаж, зөрчлийг засуулах, мэдэгдэл шаардлага хүргүүлэх,
Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэгддэг эмзэг цэг, уулзвар гудамжинд ЗЦХ-ийн алба хаагчдын хамт хамтарсан шалгалт хийх,
Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын орчим гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж эргүүл ажиллуулах,
Тэнэмэл байдлаар амьдардаг, ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, архины хамааралтай хүнийг архины албадан эмчилгээнд хамруулах,

2. ДҮҮРГИЙН ЗДТГ БОЛОН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА:
Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн эргүүл зохион байгуулах,
Согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг согтуурах, мансууруулах донтой хүнийг холбогдох хуулийн хүрээнд албадан эмчилгээнд хамруулах,