Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд өнөөдрийн байдлаар 6500 гаруй сурагч, хичээлийн хоёр байранд 3 ээлжээр хичээллэж байна. Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд эхэлсэн. Тэгвэл сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, гадна тохижилтын ажил удаашралтай байсан хэдий ч өчигдөр дуусч, Улсын комисс эхний удаа ажлаад байна. Уг өргөтгөл ашиглалтад орсноор тус сургууль нь хичээлийн хоёр ээлжид шилжих юм.
Өргөтгөлийн барилга нь зураг төслийн дагуу гаднаа #гаднаа сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай, гүйлтийн зам бүхий тохижилттой.
2023-2024 хичээлийн жилд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд нэгдүгээр ангийн 16 бүлэгт 650 хүүхэд суралцаж байгаа бол төгсөх ангийн 6 бүлэгт 250 хүүхэд суралцаж байна.