Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд Баянгол дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартай мэдээлэл солилцох уулзалт, сургалтыг өнөөдөр (2023.05.18) зохион байгууллаа.
Уулзалтад Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн ерөнхий газрын харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга С.Энхбат, Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигт болон тэгш хамран сургах, эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцож “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах журам”-ын хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээл, дэд бүтэц, хүртээмжийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо.
Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 0-16 насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй нийт 842 хүүхэд байгаа ба 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 513, сургуулийн өмнөх боловсролд 190 тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд суралцаж байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж тухайн хүүхдийг үе тэнгийн найз нөхөдтэй нь хамт суралцуулах боломжийг бүрдүүлэх, тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчдын хөгжлийн онцлог арга хэрэгцээнд нийцсэн арга зүйн дэмжлэг үзүүлэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай оролцогчид мэдээлэл солилцлоо.
Шинэ мэдээ
news
2024-01-22 11:25
Цэвэрлэгээнээс гарсан 1560 тн хар цасыг 320 удаагийн рейсээр ачиж тээвэрлэв
news
2024-01-20 05:34
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
news
2024-01-18 13:40
Дүүргийн 12, 34-р хорооны гарааш чөлөөлсөн талбайд оршин суугчдын саналын дагуу тохижилтын ажил хийнэ
news
2024-01-17 13:47
Ө.СУМЪЯАБААТАР: Эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
news
2024-01-15 11:22
Иргэн та мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлсэн хуулийн этгээд, иргэнээр үйлчлүүлж аливаа учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.
news
2024-01-12 16:47
Цас, мөсний цэвэрлэгээний хүрээнд 7811 ажилтан, албан хаагч 149,489мкв талбайг цэвэрлэлээ
news
2024-01-12 09:45
Иргэд та бүхэн Нийслэлийн хориглосон бүсээс малаа гаргаж, зөвшөөрөгдсөн бүсэд байнгын хариулгатай байлгана уу
news
2024-01-08 10:30
Нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгаанд давс бодис цацах арга хэмжээг авч ажиллаж байна
news
2024-01-04 16:33
"Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг" аяны шилдгүүдээр 1, 5, 22-р хороо шалгарлаа
news
2024-01-04 14:35
Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо
news
2023-12-22 13:23
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
news
2023-12-15 15:51
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АХМАД НАСТНЫ АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО
news
2023-12-14 15:17
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзлаа
news
2023-12-12 17:35
Баянгол дүүргийн Боловсролын салбарынхантай уулзлаа
news
2023-12-11 16:52
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүдийн удирдлагатай уулзлаа
logo
ХАЯГ
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Замчдын гудамж-3, Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газар.
СЭТГЭГДЭЛ