Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтод жил болгон зарласан. Тэгвэл энэхүү зорилтод жилийн хүрээнд, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас “БАЯНГОЛ ТӨГӨЛ”-ИЙГ ХАМТДАА БАЙГУУЛЦГААЯ” нэгдсэн арга хэмжээг 2023 оны тавдугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд БГД-ийн ЗДТГ-ын ажилтан, алба хаагчид гэр бүл, үр хүүхдийнхээ хамт “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т зочилж, үйл ажиллагаатай нь танилцсанаас гадна чацарганын мод тарьж, “Баянгол төгөл”-ийг хамтдаа байгууллаа. Мөн ЗДТГ-ын алба хаагчид гэр бүлийнхнийхээ хамт гэртээ ургуулах тасалгааны цэцгийн үрслэгээг хэрхэн яаж шилжүүлж суулгах талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч экологийн боловсролоо дээшлүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ