2022-2023 оны Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 33 дугаар хороонд Тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр зураг төсөл нь батлагдаж, гүйцэтгэгчээр нь “ОДБДН” ХХК шалгарсан.

Тэгвэл тус компани зураг төслийн дагуу 33 дугаар хороо, 64, 65 дугаар байрны дунд нийт 220 м2 талбайд хүүхэд, залуучууд нийт оршин суугчдад зориулсан амрах талбайг хийж гүйцэтгэлээ.

Мөн Тагнуулын ерөнхий газраас хамтран ажиллаж тус талбайд Жалханз Хутагт Дамдинбазарын нэрэмжит хөшөөг байгууллаа.