Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон дүүргийн ЗДТГ-т ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан ахмадууддаа  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг болон бусад хэлтсийн дарга нар оролцож төрийн үйл хэргийн төлөө залуу нас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад буурлууддаа ТАЛАРХАЛ илэрхийлсэн юм.