Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог бөгөөд энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 
Тэгвэл Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн гадна талбайд ард иргэдэд алба сурталчлах, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, аливаа эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахад мэдлэг олгох нэгдсэн өдөрлөгийг дүүргийн Улаан загалмайн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, "Таван толгой түлш ХХК"-тай хамтран зохион байгууллаа.  
Ташрамд мэдээлэхэд, Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг юм. Энэ жилийн хувьд "Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.