Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг Даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон бусад албаны хүмүүс хамтран дүүргийн 11-р хорооны иргэн Г.Туулд өргөө цагаан гэр гардууллаа.
“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн боловсрол олгох олон талт үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтын хүрээнд БГД-ийн Засаг Даргын Тамгын Газар, Улаан загалмайн нийгэмлэг, Баянгол дүүргийн 11-р хорооны Засаг даргын ажлын алба, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, ТВ9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн баг бүрэлдэхүүнтэй хамтран энэ үйл ажиллааг амжилттай зохион байгуулсан юм. Энэ үеэр дүүргийн зүгээс иргэдийнхээ өрхийн амьжиргааг дээшлүүлэх, байнгын ажлын байраар хангах, хүүхэд хөгжил, хамгаалал, хүүхэд багачуудыг боловсролын үйлчилгээнд тогтмол холбон зуучлах зэрэг олон талт үйл ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, өрх толгойлсон иргэдээ дэмжиж ажиллана гэдгийг Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн онцоллоо.
СЭТГЭГДЭЛ