Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж 3 шатны шүүхээс ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллагдагчаар татсан тогтоолыг прокуророос хүчингүй болгосон байгаа билээ. Тэд шоронгоос гарсныхаа дараа анх удаа телевизэд ярилцлага өгчээ. Тэдний ярилцлага өнөө орой ТВ9 телевизээр 20:30 минутаас, Малчин телевизээр 21:00 цагаас, Монгол телевизээр 21:00 цагаас гарах юм байна. Засгийн газрын хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хохирлыг нөхөн барагдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ