Т.Доржханд тойргоос зугтаалаа
Улс төрийн намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулж байна. Хамгийн түрүүнд Хөдөлмөрийн үндэсний нам тойрогт нэр дэвших 78 нэр дэвшигчээ зарлалаа. Харин намын дарга Т.Доржханд намын жагсаалтад орохоор болжээ. Энэ нь түүнийг тойргоос зугтааж байгааг илэрхийлж байна. Одоогоор бусад намууд хараахан нэр дэвшигчдээ зарлаагүй байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл 19 цагаас хуралдах тов гарчээ. МАН жагсаалтдаа гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэр цэвэр хүмүүс оруулахын зэрэгцээ салбар бүрийн шилдгүүдийг багтаахаа илэрхийлээд байгаа юм. Харин Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ