УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа тойргоо голж, АН дотор маргаан дэгдээжээ. Түүнд УИХ-ын хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховдод нэр дэвшүүлэхээр анх тохиролцсон байна. Гэтэл эмэгтэй квотоо төлөөлж, жагсаалтын дээгүүрт эрэмбэлсэнгүй хэмээн АН-ын дарга Лу.Гантөмөртөө туниж, тойргоо голж, намаас гарах мэдэгдлээ хүртэл өчигдөр хийгээд амжсан билээ. Гарах, орох дээрээ тулж, хэрүүл, зодоон үүсгэчихээд эцэст нь “голоод, шилээд” гүйсэн хоёрдугаар тойрогтоо буцаад нэр дэвшихээр болсон аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа төрхөмдөө буцжээ. Мэдлэг боловсролоор дутахгүй ч, ааш авир нь дийлдэхгүй З.Нарантуяа юутай ч баруун бүсэд өрсөлдөхөөр болсон байна.
СЭТГЭГДЭЛ