Монгол Брэнд холбоо ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдаж тэр цагаас эхлэн Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрлэгчдийг дэмжих бодлого боловсруулж тэднийг онлайн орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтэд хүргэхээр www.mongolbrand.mn платформыг хөгжүүлэн өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Энэхүү онлайн платпорм одоогоор Монгол Улсын Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл 400 орчим аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн олон нийтэд сурталчлан таниулж борлуулалтыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү үндсэн зорилгын хүрээнд 2019 онд АНУ-ын Ази Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай АНУ-ын Вашингтон хотод уулзалт хийж Монгол Улсад 4 экспертүүдийг Монгол брэнд холбооны урилгаар урьж авч ирж Монголын экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд АНУ-д бүтээгдэхүүнээ экспорт хийх боломж, хил гааль татварын бодлого гэх зэрэг сэдвүүдээр аж ахуй нэгжүүдэд консалтингийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн юм. Мөн АНУ-д хэрэгжсэн сургалт арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр харна уу https://www.mongolbrand.mn/a/382 https://www.mongolbrand.mn/a/383 https://www.mongolbrand.mn/a/547 https://www.mongolbrand.mn/a/545 https://www.mongolbrand.mn/a/560
Монгол брэнд холбоо нь 2022 оны 5 сард АНУ-ын Вашингтон Ди Си хотод АНУ-ын FAO GLOBAL байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулж, Монгол Улсаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-д богино хугацаагаар бизнес консалтингийн сургалтад хамруулж тэдний бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж эхлүүлсэн билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 11 дүгээрр сарын 13-19-ний хооронд хэрэгжих сургалт арга хэмжээнд АНУ-д Бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд, АНУ хил гааль, татвар, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын боломжууд,зах зээлийн судалгаа, брэнд маркетинг хэрхэн хийх, экспорт, импортын нөхцлүүд, үйл ажиллагааны стратеги, худалдаа хамтын ажиллагааны байгууллагуудтай танилцах, хамтран ажилиллах эхлэлийн хөтөлбөрүүд багтсан болно.
Сургалтанд бүртгүүлэх сүүлийн хугацаа 2024 оны 05 дугаар сарын 25.
Виз мэдүүлэх, Визний урилга Сургалт, бизнес аялалын төлбөр, зочид буудал сургалтын төлбөр $6500 бөгөөд онгоцны тийз багтаагүй.
Сургалтын хөтөлбөр https://drive.google.com/.../1v3hNeXadyP3VvTSyWN9.../view... энд дарж авна уу. Нэмэлт холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг mongolbrandmn@gmail.com цахим хаягаар авна уу.
Арга хэмжээнд дараах хаягаар хандаж онлайн бүртгүүлнэ үү https://forms.gle/zcavGbNwwxCG9Aoo8
Монголбрэнд холбоо ТББ
СЭТГЭГДЭЛ