“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг няцааж, буруу ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж эхэлсэнтэй холбогдуулан “Хурдасгуур” төвөөс зарим тайлбар, мэдээлэл хийлээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, “Хурдасгуур” төвийн захирал Ё.Азжаргал, Архангай аймгийн Цахир сумын малчин Н.Баяндүүрэн, СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай, Сэлэнгэ аймгийн Жавхлант багийн “Бумбат таван богд” хоршооны захирал Т.Ууганцэцэг, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Төрбодд нар мэдээлэл, тайлбар хийлээ. Тэдний тодотгосноор “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь сүүлийн 34 жилд төр засгаас малчдад олгож буй том боломж бөгөөд малчид өөрсдийнхөө асуудлыг өөрсдийн гараар, хамтран шийдвэрлэх, хүний гар харалгүй амьдрах боломж гэдгийг мэдээллийн эхэнд тодотгов. Тийм ч учрас энэ хөдөлгөөн улс орон даяар маш амжилттай бөгөөд үр дүнтэй хэрэгжиж байгааг онцоллоо. Түүнчлэн “Монгол Улсын мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөж нь ченжийн дамжлага дээр гардаг ирдэг буруу тогтолцоотой явж ирсэн. Тийм ч учраас энэ салбарыг ченжийн оролцооноос салгаж, малчид өөрсдөө анхан шатны боловсруулалт хийх, өөрсдөө нийлүүлэгч болох боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан олгож байгаа юм. Хөрөнгө оруулалтын тэгш эрхийг хангах том бодлого” гэдгийг Ү.Амарбат зөвлөх онцоллоо. Учир нь одоогийн байдлаар арилжааны банкуудаас олгож буй хөрөнгө оруулалтын нийт зээлийн 80 хувь нь Улаанбаатар хотод гарч байгаа бол үлдсэн 20 хувийн дийлэнх хэсэг нь төв суурин газарт олгогддог. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгох 5 жилийн хугацаан дахь, 5 их наяд төгрөгийн дийлэнх хэсгийг сумдад олгоно. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийн хүрээнд олгох хөрөнгө оруулалтын зээл сумдад, малчдад, мал аж ахуйн салбарт, хөдөө аж ахуйн салбарт очих боломжийг олгож байгаагаараа хүртээмж орон нутагт сайжрах боломж болохоос АН-нхны хэлээд байгаа шиг, өөрсдийнх нь хийж гаршсан шиг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөл юмуу, эсвэл их хааныхаа нэрээр бонд авчраад Хөгжлийн банканд байршуулж байгаад жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хэдэн их наядаар нь хувааж авдаг шиг хөтөлбөр биш. Энэ бол арилжааны банкны эх үүсвэрийг зөв менежментээр малчдадаа хүргэх хөтөлбөр. Эцсийн шийдвэрийг дандаа банк гаргана” гэдгийг тодотголоо.
СЭТГЭГДЭЛ