Ялсан намын дарга Ерөнхий сайд болж, багаа бүрдүүлэх дүрмийн дагуу Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ кабинетаа бүрдүүлэх ажилд ороод байгаа гэнэ. Харин түүхэн сонгууль хийхэд их гавьяа гүйцэтгэсэн Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй парламентаа удирдах тохироог өнгөрсөн жилд болсон Хөвсгөлийн уулзалтын үеэр хэдийнэ тохирчихсон гэх. Тиймээс Ерөнхийлөгчийн зөвлөх, төвийн бүсийнхнийг төлөөлөн УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр өөрийгөө “УИХ-ын дарга болох нь” гэж яаж ч сэвүүлээд нэмэргүй гэсэн үг л дээ.

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Шадар сайдаар С.Бямбацогт, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн, Боловсролын асуудал эрхэлсэн сайдаар Э.Болормаа нарын нэрс яригдаж байгаа гэнэ. Эндээс харахад баруун бүсийнхэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг өнгөлөх бололтой.

Улаанбаатараас хамгийн их санал авч сонгогдсон гишүүнээр тодроод буй Н.Учрал энэ удаагийн Засгийн газрын гал тогоог барихаар болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болох бол Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар очих хүсэлтэй байгаа гэнэ.