Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэлийн дагуу Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг Нийслэлийн харьяанд шилжүүллээ.

Тавантолгой түлш компани шахмал түлш үйлдвэрлэхийн зэрэгцээ айл өрхүүдийг угаарын хийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, зөв галлагааны зааварчилгаа өгөх, зуух пийшингийн засвар үйлчилгээ хийх зорилгоор Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажилласан. Тус төв нь галлагааны улиралд гэрээт ажилтнуудаар дамжуулан айл өрхүүдэд дээрх чиглэлийн үйлчилгээг өгч ажилладаг юм. Тэгвэл нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Нийслэлийн харьяанд шилжлээ.