“Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо”-ны санаачлагаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, ШУА, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо зэрэг байгууллагууд хамтран 2020 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо XII удаагаа зохион байгуулах болсныг Танд албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.


“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2020” чуулга уулзалтын хүрээнд:
Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
“Хайгуулчин” сэтгүүл
Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
 “Зураглалын шилдэг баг” шалгаруулах
“Хайгуулын шилдэг баг” шалгаруулах
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
“Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
“Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
Мэргэшүүлэх сургалт
“Цэцээ гүн” спорт, гео-аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
ҮНДСЭН ХУРАЛДААН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Геологи, эрдэс баялгийн салбар дахь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, геологийн региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул, арга аргачлал, техник технологи, геологи, уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг хийгдэнэ.
Геологи, эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэж “Зөвлөмж” гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулан ажиллана.