Монгол Улсын  Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  14 мега төсөл хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн.Үүний нэг нь ХЭРЛЭН ТООНО төсөл юм. Тус төслийг  “Эрдэнэс Оюу Толгой” компани хэрэгжүүлэх  бөгөөд 4 аймгийн газар нутгийг хамруулан Хэрлэн голын экологийн урсцыг тэтгэн, үер усны эрсдлээс урьдчилан сэргийлж тухайн бүс нутгийн уур амьсгалыг чийгшүүлж, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх, Зүүн өмнөд говийн бүсийн хүн ам, үйлдвэр, эрчим хүч, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангаж, цөлжилтийг бууруулах, говийн бүсийн эко системийн тэнцвэрт байдлыг хангах, томоохон уул уурхайн төслүүдийн гүний усны хэрэглээг бууруулж, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэхэд ХЭРЛЭН ТООНО  төслийн зорилго оршиж байгаа юм.