“Эрдэнэс Монгол” нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх,  төлөвшүүлэх ажлын хүрээнд нэгдлийн бүрэлдэхүүн 9 компанийн 30 ажилтан “Нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, туршлага солилцох сургалт”-д хамрагдлаа.  
 ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК,  “Оюу Толгой” ХХК хамтран  Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу Толгой” ХХК-ийн уурхайн талбарт сургалтыг зохион байгуулав. 
Нэгдлийн эрсдэлийн удирдлагын төлөвшлийг батжуулах, ахиулах зорилготой энэхүү сургалтаар “Оюу Толгой" ХХК-ийн  эрсдэлийн удирдлага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хэрэгжүүлж буй сайн туршлагаас суралцаж, ил болон гүний уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа.