ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 3 дугаар сарын 2-11 хооронд манай улсад ажиллана. Энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллах юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн болон яамны удирдлагууд ХӨСҮТ-д ажиллаж байгаа ДЭМБ-ын зөвлөх багтай цахимаар холбогдож, цаашид манай улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонссон байна.
СЭТГЭГДЭЛ