Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт яамтай, яамгүй 2 сайдын суудал сул бий. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэл “Улны” хэмээх үг хэллэг ашиглаж, олон нийтийг доромжилсныхоо төлөө сайдын суудлаасаа хөөгдөж, одоо УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах тухай асуудлыг иргэд хөндөөд эхэлсэн аж. Ямартай ч түүний ор нь гарсан суудал дээр эмэгтэй сайд оих ёстой гэдэг шаардлагыг Ардын намын эмэгтэйчүүд даргадаа тавьж, ацан шалаанд оруулаад байгаа гэх.
Харин яамгүй 1 сайдын суудал буюу Боомтын хөгжил хариуцсан сайдаар Ж.Мөнхбат гишүүн очих бэлтгэлээ хангаад байгаа гэнэ билээ. Уг нь тэрбээр “Надад сайдын суудал амласан ч би авахгүй гэдгээ хэлсэн” гэж ам гарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маань ч М.Энхболдыг унагах “Шударга 5”-ын тэмцлээ хийж байхдаа ч “Надад ямар ч албан тушаал хэрэггүй. Би сайд бүү хэл байнгын хорооны дарга ч хийхгүй” гэж хэлж л байсан удаатайг хүмүүс мартаагүй биз. Тиймээс Ж.Мөнхбат гишүүнийг сайд болоход нэг их гайхаад байх зүйлгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх чуулганы ээлжит бус хуралдааны үеэр Шадар сайдын суудалд суух гэж түүнийг багагүй гүйснийг эх сурвалжууд хэлж байгаа. Харин түүний энэхүү санаархал нь бүтэлгүйтсэн ч Боомтын хөгжил хариуцсан сайдын суудлыг авахаар болсон аж. Үүнийгээ баталж байгаа мэт эрхэм гишүүн чуулганы хуралдааны үеэр хил, боомт хаалттай байгааг байн байн сануулж байсан нь сайдын тамгаа хурдан авмаар байгаагаа Ерөнхий сайдад олны өмнө битүүхэн сануулсных биз ээ.
СЭТГЭГДЭЛ
2р ээлж 64.119.21.10
2022/10/07 04:44:39Хоолондоо гэж
Хариулах