Дэлхийн алдартай The Hollywood Reporter сэтгүүлд кино/театрын тоймчоор ажиллаж байсан Стивен Далтон саяхан болж өнгөрсөн Oldenburg film festival-н үеэр тус наадамд оролцож байсан кинонуудаас "ЭТГЭЭД" МУСК-г онцлон кино шүүмж бичжээ. Стивен Далтон нь The Times of London сэтгүүлд 12 жил өдөр тутмын телевизийн киноны тоймч, Sight and Sound, BFI (British Film Institute), Их Британийн кино, хөгжмийн сар тутмын Uncut сэтгүүлд олон нийтлэл бичдэг төдийгүй дэлхийн томоохон кино наадмуудад оролцож байгаа кино уран бүтээлчипд түүний хараанд өртөж, кинондоо шүүмж бичүүлэх нь нэр төрийн хэрэг болдог аж.  Түүний бүтээлүүд мөн The Guardian, Rolling Stone, The Evening Standard (Лондон), Wallpaper, New Musical Express, The Quietus, Electronic Sound, Classic Rock, The National (АНЭУ) болон бусад хэвлэлд гарсан байдаг. 

Түүний film VERDICT сайтад нийтэлсэн "ЭТГЭЭД" МУСК-н талаар бичсэн шүүмжийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 Найруулагч Б.Баатар огцом эргэлт дүүрэн, гайхалтай, сэтгэлзүйн аймшгийн дебют бүтээлэрээ Монголын кино урлагт өндөр босго тогтоов

         Этгээд кино эхлэхэд дэлгэц дээр харагдах сүх нь “Чеховын буу” дүрмийг санагдуулам гавлыг-цуулж, ясыг хугалах аллагын зэвсэг мэт. Найруулагч Батсүхийн Баатарын дебют энэхүү триллер төрлийн кинонд цуст аллагатай үйл явдлууд их нь мэдээж боловч донжтой хэллэгүүдтэй тун сайхан зохицуулж чаджээ. Энэ долоо хоногт 2022.09.14-18 Олденбургийн Олон улсын кино наадамд нээлтээ хийж буй огцом эргэлтүүдтэй тус дэлгэцийнбүтээл Олон улсын тавцанд гарч буй Монголын аймшгийн киноны анхдагч болохын хувьд бүхий л жанарт нийцсэн форматтай, төгс гүйцэтгэл, зах зээлд үнэ цэнтэй шинэлэг чанараараа ялгарч, дэлхийн үзэгчдийг байлдан дагуулах нь дамжиггүй.

          2019 оны Оскарын кино наадамд нэр дэвшиж, Олденбургийн наадмаас Дэлгэцийн амин сүнс /Spirit of Cinema award шагнал болон бусад олон кино наадмаас шагнал хүртсэн “Хийморь” киноны зураглаачаар ажилласан Б. Баатар найруулагч алдарт Даррен Аранофскийн (АНУ) шүтэн бишрэгч бөгөөд “Этгээд” киноныхоо төгсгөлийн хэсгийг түүнд зориулсан гэжээ. Тус киноны хэв маягт Аранофскийн 2017 онд бүтээсэн “Ээж” хэмээх сэтгэл зүйн-триллер киноны өнгө аяс бүдэгхэн тусгагдсан нь харагдана. Багахан төсвөөр бүтсэн ч кино багийнхны өвөрмөц, шинэлэг санаа, амбицыг хойш татаагүйгээр барахгүй  Б.Баатар найруулагчийн чадварлаг төсөөлөл, хурц шийдлүүдийг улам ихээр тодруулан харуулж чадсан бүтээл юм.

       Алслагдсан ойд цасан дундах дүнзэн байшинд 30-аад насны хосууд нүүж ирнэ. Сандарч түгшсэн харагдах Сэлэнгээг (Чадраагийн Сэлэнгэ) ажиглаж байсан Эрхмээгийн (Ганбатын Эрхэмбаяр) царай байшин доторхыг гүйлгэж хараад түүнд таалагдсаныг нь дуулаад баярлах ч, тайван харагдах царайны цаана нэг л түгшүүр үүссэн мэт. Сэлэнгээгийн бие дээр хөхрөлтууд харагдах ба цусанд будагдсан байгалийн сэдэвтэй зураг зурах, цонх хагалах зэргээр энэ “гэрийн” шоронгоос өөрийг нь тавьж явуулахыг Эрхмээгээс гуйж, тэмцэнэ. Эрхмээ түүнийг ямар нь үл мэдэгдэх эмээр хооллож, Сэлэнгээ үүнийг нь чимээгүй эсэргүүцэж, залгилгүй нууцаар хаяж байв. Тэдний хөрш (Намсрайн Ялалт) сэжиг авч цагдаа дуудахад Эрхмээ цагдаа нарыг хахуульдан явуулж чадах ба хөршдөө аюултай хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийнхүү зохиомж тогтворгүй өөрчлөгдөх нь үзэгчдэд дүрүүдийн хэн нь хэнэ болохыг тааварлах гэсэн эргэлзээтэй байдалд хүргэнэ. Сэлэнгээ бүсгүй гэр бүлийн хүчилрхийллийн золиос болсон уу? Эсвэл хүнд хулгайлагдсан уу? Аль эсвэл гэмт хэргийн гэрч болж, хамгаалалтад орсон уу? Бадриун биетэй, уруу царайтай Эхрмээ энэрэх сэтгэлгүй, харгис нэгэн үү? Эсвэл сэтгэлзүйн хямралд орсон, эхнэрээ халамжилж буй сайн нөхөр үү? Кинонд өөр янз үзсэн олон сэжигтэй эргэлзээ төрүүлэм зүйлс гарах боловч ер бусын, санаанд оромгүйгээр тайлагдах нь ч бий. Үйл явдал дундуур найзууд нь (Батмөнхийн Бадамцэцэг, Батчулууны Баярсанаа) уулзахаар ирэхэд үүсэх эв хавгүй байдал, Сэлэнгээгийн эмчийг (Жамсранжавын Оюундарь) яаралтай дуудах хэрэгтэй болох гэх мэт үйл явдлууд киног улам бүр ээдрээтэй хэр нь сонирхолтой болгож чадсан. Эцэст нь Баатар үзэгдчийн хүлээлт дээр наадаж, төгсгөл ирэх нь гэтэл бүх үнэн учрыг дэлгэж өгнө. 

          Киноны сүүлийн хэсэгт цастай ойн дундуурх цуст тэмцэл, урвалт, огцом эргэлтээр үргэлжлэн үнэнг дэлгэх шинэ замнал руу шилжинэ. Аймшгийн кинонд ихэнхдээ байдаггүй, хэвшмэл бус шинэлэг байдал болох хурдацтай өгүүлэх үйл явдлууд, цочирдом эргэлтүүд кино дуусан дуустал үргэлжлэх болно. Эргээд бодоход зарим дүрүүдийн үнэн төрх хожим илчлэгдэхэд зан байдлыг нь хальтхан дурдаад өнгөрч байсан нь харагдах ба энэ бүгдийн логикийг Б.Баатар найруулагч эмх цэгцтэй байлгаж, тун чадамгай хянаж байжээ.

         “Этгээд” бол тун үзүүштэй кино. Киноны найруулагч Б.Баатар зураг авалтаа бие даан хариуцаж, 2 хүний ажлыг зэрэг гүйцэтгэхдээ өөрийн харах өнцгийн онцлог талыг илтгэх сценүүд олон үзүүлэх ба биед бэхэлсэн камертай зураг авалтуудыг ашиглан дотоод орон зайн дэглэлт, гэрэлтүүлгийн сонголт, хурц тод өнгө тавилтыг гайхалтай зохицуулжээ. Автомашины ослын зураг авалтыг жинхэнэ машины дотор талаас авсан, хий юм хардаг хэсэг, Кубрик төрлийн хар дарсан зүүдний хэсгүүд анхаарал татлаа. Салхины улих,  цагийн зүүний цохилох чимээг сонсоход үнэхээр жихүүдэс төрөм хүчтэй орж ирэх нь киноны дууны өрөлтүүд тун сайн болсныг илтгэнэ. Аймшгийн кинонд дургүй хүмүүст санал болгох энэ төрлийн уран бүтээлийн түвшнийг ахиулж чадсан түгшүүртэй, байнга гайхширал төрүүлэм “Этгээд” кино юм.   

 
  шүүмжийн эх сурвалж: https://thefilmverdict.com/aberrance/
 "Этгээд" МУСК-н трейлэр үзэх : https://www.youtube.com/watch?v=9hx3Pp8Rbyo&t=1s