"Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" ТӨҮГ-ын захирал Х.Ерхулан өчигдөр /2022.10.05/ Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайритай уулзав.
Уулзалтаар Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс тус төвд өвлийн хүлэмж , мөн олон улсын стандартын шаардлага хангасан спорт заал барих тухай танилцуулан шаардлагатай хөрөнгө мөнгө, санхүүжилт дээр дэмжлэг хүсчээ.
Элчин сайд Мухаммад Аль-Мутайригийн хувьд тус төвийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрс сайжирч буйг онцлон сайшаан бүхий л тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Мөн тус төвийн ажилчдыг Кувейт улсад туршлага судлуулах сургалтад хамруулна гэдгээ ч онцолжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хүрээлэн буй орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах чиг үүрэг бүхий "Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулж байв.
СЭТГЭГДЭЛ