Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 7-ны даваа гарагт Төрийн ордны зүүн хойд хаалганы дэргэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Монгол Улс дефолт зарлах хэмжээнд ирсэн талаар иргэн н.Мишиг мэдээлэл хийнэ.
Мөн 11:00 цагт УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын албанаас Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, бодит байдлыг олон нийтэд таниулах зэрэг олон талын ач холбогдолтой “Учралын баяр – 4” төсөлд шалгарсан хүүхдүүдийг хүлээн авна.
Харин 14:00 цагт Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулах юм.
БОАЖЯ-ны мэдээллийн танхимд Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмж суурилуулж байгаа талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарласан бол Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ниас Төрийн өмчөөс олон нийтийн болж IPO гаргах компаниудын удирдлагуудад зориулсан сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Мэдээллийн төвүүдэд болох үйл явдлууд
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: 2008 оны 7-р сарын 1-нд хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөллүүд шинээр илэрсэн баримттай мэдээлэл хийнэ.
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Нийслэлийн зургаан дүүргийн ахмадын төлөөлөл тэтгэвэрийн зөрүүг арилгах асуудлаар төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ.
МОНГОЛ НЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Гадаадын иргэний өмчийг эзгүйд нь шүүгчийн захирамжаар булааж авдаг баримтуудын талаар өмгөөлөгч Х.Номинцэцэг мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Иргэдтэй холбоотой газрын маргаанд тайлбар хийхээр “Эсү трейд” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
12:00 цагт: МҮЭХ-ноос Монголдоо хөдөлмөрлөж сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө “Улсын төсөв-2023” иргэд, хөдөлмөрчдийн цуглааныг улс орон даяар зохион байгуулна. Утас: 95115380, 99149240
СЭТГЭГДЭЛ