Баянгол дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид гэр бүлийнхнийхээ хамт “Баянгол төгөл”-ийг байгууллаа
Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтод жил болгон зарласан. Тэгвэл энэхүү зорилтод жилийн хүрээнд, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас “БАЯНГОЛ ТӨГӨЛ”-ИЙГ ХАМТДАА БАЙГУУЛЦГААЯ” нэгдсэн арга хэмжээг 2023 оны тавдугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг аялуулах арга хэмжээ Баянгол дүүрэгт зохион байгуулагдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхий газрын нэрэмжит туг аялуулах аяныг нийслэлийн 6 дүүрэгт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр (2023.05.23) тус арга хэмжээ Баянгол дүүрэгт зохион байгуулагдлаа.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах нь” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт, сургалт боллоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд Баянгол дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартай мэдээлэл солилцох уулзалт, сургалтыг өнөөдөр (2023.05.18) зохион байгууллаа.
Баянгол дүүргийн татварын бүрдүүлэлт 103.8 хувьтай байна
Дүүргийн төсөвт: 54,780,346 мянган төгрөг төвлөрүүлэхээс 56,856,613 мянган төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 103.8 хувтай байна.