БГД-т зөвшөөрөлгүй байршуулсан 101 гадна зар сурталчилгааны самбарыг буулгалаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/20 дугаар тушаал, Дүүргийн Засаг даргын 2023 оны А/90 дугаар захирамжаар Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, Худалдаа үйлчилгээний газрын гадна зар сурталчилгааны стандарт шаардлага хангаагүй самбаруудыг гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн буулгаж эхэллээ.
Баянгол дүүрэг Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Сөүл хотын Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 640 суудалтай өргөтгөл ашиглалтад ороход бэлэн боллоо
2023-2024 хичээлийн жилд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд нэгдүгээр ангийн 16 бүлэгт 650 хүүхэд суралцаж байгаа бол төгсөх ангийн 6 бүлэгт 250 хүүхэд суралцаж байна.
Баянгол дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” 14 хоногийн аяныг эхлүүллээ
Энэхүү аяны нээлт өнөөдөр (2023.08.28) болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд БГД-ийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, БГД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албад, харьяа газрын болон Хороодын Засаг дарга нар оролцлоо.