Invest Khovd чуулганд хөрөнгө оруулагчдыг урьжээ
Бизнес эрхлэгчид Ховд аймагт зохион байгуулагдах “INVEST KHOVD – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2023”-д оролцож, хөрөнгө оруулалтын шинэ боломж, нөхцлийг эрэлхийлэх, Монгол Улсын баруун бүсийн нөөц боломжийг нээн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үндэсний өв соёл, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2023” арга хэмжээнд оролцох боломжтой юм байна.
Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэхийг 30 жилийн өмнө сануулж байжээ
Шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойд зориулж, хуулийн төслийг батлах үеийн хурлын протколыг 12 боть болгон хэвлэж, олны хүртээл болгосон нь улстөрчдийн хэн нь хэн байсан бэ гэдгийг мэдэх боломжийг олон нийтэд ил болгосон сайшаалтай явдал болов.
С.Батдөл үндэслэлгүйгээр 4 тэрбумын үл хөдлөхтэй болжээ
Ерөнхий сайд өчигдөр чуулганы хуралдаан дээр төмөр замын салбарт бугшсан асуудлыг ил болгоно гэдгээ хэлсэн.Тэгвэл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг цагдаагийнхан хураан авч, 48 цаг саатуулсан байна. Түүнийг үндэслэлгүйгээр 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэх шалтгаанаар Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн байна.
Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс. Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ
Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирчээ.