"Санхүү, Эдийн засгийн газар" багийн дүнгээр тэргүүлж, Шилжин явах цомоо хадгаллаа
Тавантолгой түлш компанийн Баруун үйлдвэрийн нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Сагсанбөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, олс таталт, шатар гэсэн төрлөөр 22 баг өрсөлдсөнөөр Санхүү, эдийн засгийн газрын хамт олон багийн дүнгээр тэргүүлж, шилжин явах цомыг хадгалж үлдлээ. Тус газрын хувьд өнгөрсөн оны тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж байсан юм. Дэд байрт Зүүн үйлдвэр шалгарсан бол, гуравдугаар байрт Баруун үйлдвэрийн баг тамирчид шалгарлаа.
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Тавантолгой түлш компани Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомж, үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах юм.
Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцлоо
Тавантолгой түлш компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны харьяа Газрын тос, шатдаг занарын иж бүрэн ашиглалтын инженерийн судалгааны төвийн эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний түүхий эд, чанарыг сайжруулах чиглэлээр хийсэн судлагааны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм.
Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Тавантолгой түлш компани зүүн үйлдвэртээ бүрэн автомат дулааны станц барих ажлыг эхлүүлээд байна. Зүүн үйлдвэрийн дулаан хангамжид ашиглах энэхүү станц нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тус бүр 7,5 мвт хүчин чадалтай SZL765-1/95/70-All загварын гурван зуухнаас бүрдэх бөгөөд нийт 22,5мвт хүчин чадалтай. Энэ дулааны станц нь түлшийг туузан дамжлагаар тээвэрлэн зуухны нүүрсний бункерт хийж, үнсийг гинжит конвейроор татаж гаргах бөгөөд хүний оролцоо багатай гэдгээрээ онцлогтой юм.