“Шинэ хоршоо”-ны анхны зээлийг олгожээ
“Шинэ хоршоо”-ны анхны зээлийг Завханы Тосонцэнгэл сумын Идэр багийн хоршоонд олгожээ
Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд АНХНЫ ШИНЭ ХОРШОО байгуулагдлаа
Засгийн газраас орон даяар өрнүүлж эхлээд буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт анхны хоршоог байгуулжээ.
Арилжааны банкууд “Шинэ хоршоо”-ны зээлийг олгох нь баталгаажлаа
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэхээр 5-10 жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх санхүүжилтийн талаар Монголбанк, арилжааны банкуудтай хэлэлцээ хийж дууссан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоршоо болон хоршооны гишүүн малчдад олгох хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргахад бэлэн гэдгээ өмнө нь зарлаж байсан юм.
Хойд бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Орхон аймагт болж байна
Хойд бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Орхон аймагт эхэллээ. Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 1400 орчим малчны төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож байна.