“Шинэ хоршоо” хөдөлгөөний говийн бүсийн нээлт Даланзадгад хотод болж байна
Говийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр зохион байгуулж байна. Нээлтэд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн 400 гаруй малчны төлөөлөл оролцож байгаа юм.
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр эрсдэлд тэсвэртэй бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлнэ
Зүүн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнний нээлт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод болж байна. Нээлтэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 400 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ 50 хувиар буурах боломж бүрдлээ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тогтоол баталсан байна. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр импортоор оруулж ирэх гурил, тэжээлийн гаалийн албан татварыг хугацаагүйгээр тэглэж байгаа юм.
Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү Өмнөговьд ажиллаа
Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Оюу толгой уурхайн Ил уурхай, хаягдлын далан, далд уурхай, налуу амны бүтээн байгуулалтын үйл явц, баяжуулах үйлдвэр болон өргөтгөлийн явц, баяжмал савлах үйлдвэр, гаалийн баталгаат талбайн үйл ажиллагаатай танилцав.