БГД-ИЙН ОБХ-ЭЭС ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ, МЭДЛЭГ ОЛГОХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог бөгөөд энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Хүүхдийн найрал дууны наадамд Монгени сургууль тэргүүн байр эзэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 29 дэх удаагийн уралдааны АНХАН ШАТНЫ шалгаруулалт боллоо. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах энэхүү наадамд ерөнхий боловсролын 14 сургуулийн 800 гаруй сурагч оролцлоо.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүдийг сургалтад хамрууллаа
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өнөөдөр буюу 2023.10.12-ны өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авах тухай сургалт зохион байгуулж, нийт 89 аж ахуйн нэгж хамрагдлаа. Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Нийтийн хэв журам хамгаалах газрууд хамтран явуулсан байна.
“ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЖ, ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” өдөрлөг боллоо
Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилтын хүрээнд “ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЖ, ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” өдөрлөг Баянгол дүүргийн спорт хорооны гадна талбайд өнөөдөр /2023.10.11/ зохион байгуулагдлаа.