НОНХС-ГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БГД-ИЙН 33-Р ХОРООНД ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЛЭЭ
2022-2023 оны Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 33 дугаар хороонд Тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр зураг төсөл нь батлагдаж, гүйцэтгэгчээр нь “ОДБДН” ХХК шалгарсан.
БГД-ийн 28-р хороо, 10-р хорооллын урд талын автобусны буудал орчимд байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэлээ
Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан А/207 тоот захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, явган болон унадаг дугуйтай зорчиж буй иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж буй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг нүүлгэх арга хэмжээг холбогдох алба хэлтсүүд хамтран шат дараатай зохион байгуулж буй.
БГД-ийн ОБХ-ээс Хороодын Засаг дарга нар болон СӨХ-ны дарга нарт Гамшгаас Урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах тухай МЭДЭГДЭЛ хүргүүллээ
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, Гамшгаас хамгаалах Улсын хяналтын дүрмийн 2-д заасан гамшгаас хамгаалах улсын хяналт явуулах чиглэлийг үндэслэн Баянгол дүүргийн Хороодын Засаг дарга нар болон Сууц өмчлөгчдийн холбооны дарга нарт МЭДЭГДЭЛ хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“ДУЛААН ГАР” ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТББ-ААС ДҮҮРГИЙН 2 ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ӨГЛӨӨ
БНСУ-ын Улсан хот дахь “Дулаан гар” олон улсын хөгжлийн төв ТББ-аас санал тавьсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07- ны өдөр дүүргийн Засаг дарга, ДУЛААН ГАР ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТББ-ын нарийн бичгийн дарга нар 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.